Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн онгоцоор иргэдээ эх орондоо авч ирэх нислэгт өөрчлөлт орлоо.
Тодруулбал, 04 дүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх иргэдийг татан авах бол 05 дугаар сарын 01-нд БНСУ-аас хүндэтгэн үзэн шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг авч ирэх юм.
Харин 05 дугаар сарын 02-нд Герман улсын Франкфурт хот руу нислэг үйлдэнэ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:
Солонгосоос тавдугаар сарын 1-нд хийгдэх нислэг нь зөвхөн БНСУ-д оршин суудаг, түр хугацаагаар байгаа иргэдэд боломж олгож байна. Урд өдөр нь транзит зорчигчдыг нэг онгоцонд суулгачихаар, Солонгосоос ирэх зорчигчдын тоо тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Үүнд, дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн тусгай үүргийн нислэгээр ирэхээр бүртгүүлсэн боловч нислэгт багтаагүй хүмүүсийг тэргүүн ээлжид хамруулна. Бидэнд одоо байгаа мэдээллээр 160 гаруй иргэн байна.
Үүнээс гадна визний хугацаагаа хэтрүүлээд Солонгосын түр саатуулах байранд саатуулагдсан иргэдийг зайлшгүй авахаас өөр аргагүй байгаа. Хүндэтгэн үзэх 5 шалтгаанаас гадна саатуулагдсан иргэдийг авна.
175.194.201.110
Хариулах 2020.04.23
50 настай хүмүүсээ яах бодолтой байна бид залуу хүмүүс биш шүү дээ хүлээсээр 3сар болж байна мөнгө дууслаа бид ажил хийж чадахгүй хэл мэдэхгүй хэцүү байна одоо нэг шийдвэр гаргах цаг болоогүй юмуу өвчин тусаагүй хүмүүсээ эхлээд авч болохгүй юм уу
0 0