ХҮН нам Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус намын гишүүд Д.Одбаяр нь ёс зүйгүй үйлдэл гаргасныхаа төлөө уучлал гуйж албан тушаалаа яаралтай өгөхийг шаардаж байгаагаа мэдэгдлээ. Хэрвээ албан тушаалаасаа сайн дураараа огцрохгүй бол УИХ түүнийг эгүүлэн татах хуулийн зохицуулалт байгааг ч сануулсан юм. 

Мөн энэ удаагийн ёс зүйгүй үйлдэл нь Монгол төрд ямар ёс суртахуунтай хүмүүс алба хашиж байгаагийн тод илрэл учраас залуус, эмэгтэйчүүдийг нэгдэн энэхүү шударга бус зүйлийн төлөө тэмцэхийг уриаллаа. 

ХҮН намын гишүүд "Монголын төрд Д.Одбаярыг буруутай гээд хэлчих нэг ч эрхэм, төрийн түшээ алга. Харин ч буруутгах бус өмгөөлсөн мэдэгдэл хийж байгаа нь ёсзүйд таарахгүй. Хэрэв ингэж тэмцээгүй тохиолдолд эрх баригч намын гишүүн Бандааш Гантулга, Мурат нар шиг бэлгийн дарамт учруулагчид төрд шургалсаар, өршөөгдсөөр байх болно. Д.Одбаяр нь БНСУ-ын төрийн өмнө хийсэн хэргээ хүлээчихээд Монголд хүлээхгүй байгаа нь биднийг доромжилж байгаа асуудал. Нэг хоёр хүнийг биш 3,2 сая хүнийг доромжилсон учраас УИХ-ыг Д.Одбаярыг эгүүлэн татахыг шаардаж байна" гэлээ.