Монгол Улсын Засгийн газар /ХНХЯам/, БНСУ-ын  Засгийн газар /Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам/ хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай Харилцан ойлголцлын “САНАМЖ БИЧИГ”-ийн хүрээнд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч  илгээх ажил шат дарааллын дагуу тасралтгүй явагдаж байна.

Сонгон шалгаруулах онооны тогтолцооны хүрээнд тодорхой шалгуур хангасан иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид нэг жил ажил хайгчаар байрших эрхтэй болдог. Хэрэв тухайн хугацаанд Танд ажлын санал ирэлгүй хүчинтэй хугацаа дуусгавар болсон бол ажил хайгчийн хүсэлтээр дахин нэг жилийн сунгалт хийх боломжтой юм.

Та сунгалт хийлгэхээр ирэхдээ цагаан дэвсгэрийн урд малгай өмсөөгүй цэх харсан, сүүлийн 6 сарын дотор авхуулсан 35мм х 45мм цээж зураг 1 хувь авч ирэх шаардлагатай.

Сунгалт хийлгэхэд үнэ төлбөргүй бөгөөд мэдээлэл шинэчлэхтэй холбоотойгоор цээж зураг, гадаад паспортын эх хувийг авчрах шаардлага зарим иргэнд дээр гарч болзошгүйг анхаарна уу.


Ажил хайгчаар байрших хугацаа нь дуусгавар болсон иргэдийн нэрсийн жагсаалтыг Энд дарж харна уу.


Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар