БНСУ-д оршин суугаа иргэдийн виз сунгалтын талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргасныг хүргэж байна.

1. Визтэй холбоотойгоор иргэдэд учирч байгаа хүндрэлийг багасгах зорилгоор аялал жуулчлал, транзит визээр түр ирээд буй манай иргэдийн визийн хугацааг сунгах асуудлаар Сөүл дэх ЭСЯ-наас БНСУ-ын ХЗЯ-ны Гадаадын иргэн харьяатын газар /Иммигрэйшн/-д тодорхой хүсэлтүүдийг тавьсан. 

Иммигрэйшн-тэй тохирсны дагуу 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд визийн хугацаа дуусаж байгаа аялал жуулчлалын “C-3”, транзит “В-2” визтэй манай иргэд оршин суугаа газартаа ойр орших Гадаадын иргэн харьяатын газарт дугаар /цахим хуудсаар оочирын дугаар эхэлж авна/ авч өөрийн биеэр очих, эсвэл https://www.hikorea.go.kr цахим хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр виз сунгалтаа мэдүүлэх боломжтой болсныг мэдэгдье.


Өөрийн биеэр очих тохиодолд бүрдүүлэх материал:

  • Гадаад паспорт
  • Анкет /통합신청서-г дараах холбоосоос татах/ https://www.hikorea.go.kr/pt/DownLoadTemplPopupR_kr.pt
  • Агаарын тээврийн компаниас нислэг цуцлагдсан тодорхойлолт,
  • Хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 11-ний хооронд явах нисэх онгоцны тийз,
  • БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газрын цахим хуудасны дараах хаягаар өөрийн гадаад паспортын мэдээллээр дугаар /оочирын дугаар/ авна. https://www.hikorea.go.kr/pt/ResvNonRegIdntCM_en.pt


Цахимаар сунгалт хийлгэх тохиолдолд:

/Цахим бүртгэл хийлгэхэд солонгос, англи хэлтэй, компьютерын мэдлэгтэй хүнээс туслалцаа авахыг зөвлөж байна/

Иргэд цаашид Элчин сайдын яаманд өөрөө ирж албан бичиг авах шаардлагагүй. Хэрвээ визээ сунгуулахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарвал Элчин сайдын яамна ШУУРХАЙ УТАС 010-8205-3464-т холбогдоно уу.

Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345, мөн цагаачлалын албаны https://www.hikorea.go.kr цахим хуудаснаас тодруулна уу.

2. БНСУ-д суралцдаг (бакалавр, магистр, доктор зэрэг хамгаалах) боловч Монголд түр очоод нислэггүй болсонтой холбоотойгоор БНСУ-д эргэж ирж чадахгүй, энэ хооронд оршин суух хугацаа дууссан ОЮУТАН өөрийн суралцаж буй сургуультай холбоо барьж оршин суух хугацаагаа сунгуулах хүсэлтээ тавина. Таны сургуулийн зүгээс хүсэлтийг БНСУ-ын Хууль зүйн яамд дамжуулж оюутны оршин суух хугацааг сунгуулна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайды яамны цахим хуудас “http://overseas.mofa.go.kr/mn-mn/index.do”-аас авна уу.


Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам