Монгол Улсын иргэн 35 настай “О” БНСУ-ын Намьяанжү хотын эмнэлэгт хүнд өвчний улмаас эмчлэгдэж байгаад өнөөдөр БНСУ-ын цагаар 17 цаг 40 минутад нас барсан тухай тус хотын захиргаанаас Сөүл дэх Монгол Улсын Консулын газарт мэдээллээ.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан мэдээнд дурдсанаар иргэн “О” элэгний хатуурлын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох гэж байжээ.

Түүнээс хоёрдугаар сарын 23-нд авсан шинжилгээгээр коронавирус эeрэг гарсан мэдээлэл байна.  
Талийгаачтай хамт ойрын 6 хүн байсан бөгөөд тэдгээр иргэдээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй аж.

Нас барсан шалтгаан нь коронавирустэй холбоотой эсэхийг шинжилж байна гэж хэвтэн эмчлүүлж байсан эмнэлгээс нь мэдээлжээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам