БНСУ-аас Малайз, Монгол зэрэг 10 улсад суух Элчин сайдыг шинээр томилсон талаар БНСУ-ын Гадаад хэргийн яам даваа гарагт мэдээлжээ.


Байгаль орчны сайд асан И Чи Бём Малайз дахь БНСУ-ын Элчин сайдын яамыг даргалах бол БНСУ-аас Хятадад суугаа Элчин сайдын үүргийг гүйцэтгэж байсан И Ёо Хоныг Монгол Улсад суух Элчин сайдаар томилсон байна. 

Малайзад суугаа БНСУ-ын дипломатчийг бэлэг хүлээж авсан, ажилтнуудтай зүй бусаар харилцсан хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол Монголд суугаа БНСУ-ын дипломатчийг визийн зуучлагчтай холбоо тогтоосон хэмээн үзэж, Засгийн газрын сахилгын хороонд шилжүүлжээ. 


Мөн БНСУ-ын Гадаад хэргийн яамны БНАСАУ-ын цөмийн асуудал хариуцсан дарга Чон Ён Дуг Нидерландад суух Элчин сайдаар, БНСУ-аас Вашингтонд суугаа Элчин сайдын үүрэг гүйцэтгэж байсан Чон Жун Хог Финландад тус тус томилжээ. Түүнчлэн Габон, Латви, Судан, Хондурас, Чили, Парагуайд суух Элчин сайдыг шинээр томилсон байна.