Африкийн гахайн мялзан өвчинтэй холбогдуулан хууль бусаар мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэх тохиолдолд ноогдуулах торгуулийн хэмжээ нэмэгдсэн байна. Иймээс БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж байгаагаа гаалийн мэдүүлэг хуудаст мэдүүлээгүй 10 сая хүртэлх воны торгууль ногдуулахыг цаашлаад хилээр нэвтрэх болон дахин зорчих эрхийг хаах хүртэл арга хэмжээ авахыг сануулжээ.

МЭДЭГДЭЛ

1. Африкийн гахайн мялзан өвчин, шүлхий өвчин, шувууны томуу зэрэг гадаад дахь мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн урьдчилан сэргийлэхийн тулд гадаад руу аялан  буцаж хилээр орох үед түүхий мах болон хиам, зайдас, үхрийн борц зэрэг бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон.

 

2. Зайлшгүй шаардлагын улмаас авч явж байгаа тохиолдолд зорчигчийн гаалийн мэдүүлэг хуудаст тэмдэглэн Нисэх Онгоцны Буудал, Боомтод байрлаж буй Хорио Цээрийн Албанд мэдэгдэхийг хүсч байна.

 

3. 2019 оны 6 сарын 1 (бямба)-ний өдрөөс эхлэн БНСУ-ын хилээр нэвтрэхдээ мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж байгаагаа гаалийн мэдүүлэг хуудаст мэдүүлээгүй тохиолдолд дээд тал нь 10 сая хүртэлх воны торгууль ноогдуулах болохыг анхаарна уу.

 

※ Гадаад иргэний хувьд хилээр нэвтрэх болон дахин зорчих эрхийг хаах, оршин суух хугацааны сунгалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах болно.