БНХАУ-ын шинжлэх ухааны академид цоо шинэ лазеран винтов буу ZKZM-500 зохион бүтээсэн тухай мэдээлэл иржээ. Уг лазеран винтов буу нь хормын төдийд арьсыг нүүрсжүүлж, 800 метрийн зайд асах боломжтой тухай South China Morning Post мэдээлж байна.

Эрдэмтэд төхөөрөмжийг туршиж үзсэн бөгөөд үйлдвэрлэхэд бэлэн, хятадын цагдаагийн байгууллага терроризмтай тэмцэхийн тулд ашиглахаар болсон гэжээ. Судлаачдын хэлж буйгаар шинэ винтовны жин ердөө 3.3 кг, дуу чимээ гаргадаггүй, лазеран гэрэл нь огт харагддаггүй давуу талтай юм байна. Үнийн хувьд нэг буу 15 мянган доллараар үнэлэгдэж байгаа юм.

Барууны сэтгүүлчид ийм төрлийн винтов буу байдаг гэдэгт эргэлзэж байгаа юм. Учир нь хятадын судлаачид төхөөрөмжийн тухай мэдээлэл төдийгүй нэг ч зураг одоог хүртэл харуулаагүй байна. Үүнээс гадна уг винтовк бууны тайлбар нь физикийн хуулиудтай зөрчилдөж байгаа юм.

TechCrunch-ийн редактор Дэвин Колдвэийн үзэж буйгаар удаан хугацааны турш дэлхийн олон оронд лазеран зэвсгийг ашиглахыг хүссэн болов ч чадаагүй. Үүний гол шалтгаан бол уг зэвсгийн чадал юм. Учир нь сул лазер нүдийг гэмтээхээс гадна бөмбөлөг арай гэж хагалдаг юм. Ноцтой обьектуудыг сүйрүүлж, устгахын тулд ийм төрлийн төхөөрөмжүүд хэрэгтэй температурыг өгч чаддаггүй байна.