БЭЭЖИН. /AP/. БНХАУ-ын төв телевиз Хонконгийн жагсаалын талаарх жиргээтэй холбогдуулан АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ улирлын өмнөх хоёр тоглолтыг нэвтрүүлэх төлөвлөгөөгөө цуцалжээ.

Төв телевиз мягмар гарагт мэдээлэхдээ, энэ долоо хоногт Хятадад болох “NBA”-ын хоёр тоглолтыг нэвтрүүлэхгүй гэжээ. “Хьюстон Рокетс” багийн ерөнхий менежер Дэрил Мори өнгөрсөн баасан гарагт “Твиттер” хуудсандаа эрх чөлөөний төлөө тэмцэхийг Хонконгчуудад уриалсан аж.  

NBA” Хятад улсад урт хугацааны турш үйл ажиллагаа явуулсан тул тэд юу хэлэх, юу хийхээ мэдэх ёстой гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан сэтгүүлчдэд мэдээлсэн байна. 

Д.Моригийн жиргээ тун удахгүй устгагдсан боловч Хьюстон хот дахь Хятадын Ерөнхий Консулын газар шүүмжилсэн мэдэгдэл хийжээ. Мөн Хятадын зарим фирм “Хьюстон Рокетс” багтай байгуулсан ивээн тэтгэх гэрээгээ нягталж, бизнесийн гэрээгээ цуцлахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг