Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр, Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа, их эмч Р.Энхтуяа нар энэ сарын 7-8-нд БНХАУ-ын ДЭМБ-тай хамтын ажиллагаатай Шанхайн Цусны Төвд ажиллалаа. Энэ үеэрээ Шанхайн Цусны Төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, мэргэжилтэн солилцон богино хугацааны сургалт хийх, цус сэлбэлтээр дамжих халдвар, ховор бүлгийн цусны талаар хамтарсан судалгаа хийхээр тохиролцов.