БНХАУ-ын иргэд нь Монгол Улсын хилээр чанарын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй, стандартын бус 0,5 литрийн савлагаатай 6000 гаруй шил архийг хууль бусаар нэвтрүүлсэн хэрэг гарчээ.

Уг архийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцанд зориулалтын бусаар хадгалж, борлуулах гэж байсныг Тагнуулын ерөнхий газраас илрүүлэн шалгаж байна.

Эдгээр архи нь чанарын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй, стандартын бус байгааг мэргэжлийн байгууллага одоогоор тогтоогоод байгаа аж.