Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 23-25-нд манай улсад айлчилж байна.

Уулзалтын эхэнд тэд хэлэлцээ хийсэн байна. Хэлэлцээрээр,

  • Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх,
  • Замын-Үүд-Эрээний бүсүүдийн хамтын ажиллагааг эхлүүлэх,
  • Монгол Улс, БНХАУ-ын худалдааг нэмэгдүүлж 15 тэрбум долларт хүргэх зэргийг тохиролцжээ. 

Гурван өдөр үргэлжлэх айлчлалынхаа үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд тус улсын хөнгөлөлттэй зээлээр баригдах шинэ Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын нээлтийн арга хэмжээнд оролцохоор төлөвлөжээ.

Шинэ цэвэрлэх байгууламжийг Францийн Артилло компаниар хийлгэсэн ТЭЗҮ-г үндэслэн, БНХАУ-ын засгийн газрын хөнгөлттэй зээлээр барих ажлыг гарын үсэг зурж эцэслэсэн, 2020 он гэхэд цэвэрлэх байгууламж ашиглалтад орно хэмээн Барилга хот байгуулалтын яамнаас мэдээлээд байгаа юм.