Худалдаа хөгжлийн банк, БНХАУ-ын China Construction банк /CCB/-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн “Гадаад худалдааг дэмжих зээлийн гэрээ байгуулах” санамж бичигт энэ сарын 21-нд гарын үсэг зурлаа. Ингэснээр  Монгол улс, БНХАУ-ын хооронд тоног төхөөрөмж, бараа материалын импорт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд худалдааны санхүүжилтийн үйлчилгээг улам хүртээмжтэй болгох боломж нээгдэж байгаа юм байна.