ПЁНЬЯН. /КСNA/. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан тус улсын дарга Си Жиньпинд баяр хүргэсэн цахилгаандаа Хятадын удирдлага, ард түмнийг бүрэн дэмжихээ БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун мэдэгдсэн байна.

“Манай нам, Засгийн газар, ард  түмэн улс орныхоо тогтвортой байдал, ашиг сонирхлыг хамгаалахын төлөө тэмцэж, тогтвортой хөгжилд хүрэхэд нь Хятадын нам, Засгийн газар, ард түмнийг бүрэн дэмжих бөгөөд социализмыг хамгаалах, алдаршуулах замд бид тэднийг үргэлж дэмжих болно” хэмээн Ким Жөн Ун баяр хүргэсэн цахилгаандаа онцлон тэмдэглэжээ. 

БНАСАУ, БНХАУ-ын удирдагчдын хувийн харилцаа холбоо 2018 хавраас идэвхтэй сэргэж эхэлсэн юм. Энэ үеэс хойш БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй Бээжин хотод 4 удаа уулзсан юм. Өнгөрсөн 6 дугаар сард Си Жиньпин Пёньянд хүрэлцэн ирж, хоёр улсын удирдагчид яриа хэлэлцээ хийсний дүнд талууд хоёр улсын харилцааны гэрэлт ирээдүйн төлөө хамтран ажиллахаар тохиролцсон юм.   

Эх сурвалж: Монцамэ агентлаг