Шинэ коронавирусийн халдварын дэгдэлтийн талаар Эрүүл мэндийн яам өнөөдөр цахим хуудсаараа мэдээллээ.

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 9-ний 9:00 цагийн байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37.251-т хүрчээ. Тэдгээрээс биеийн байдал хүнд 6188, нас барсан 812, бүрэн эдгэрсэн 2651 тохиолдол байна.

Өнөөдрийн 12 цаг 40 минутын байдлаар дэлхийн хэмжээнд уг халдварын 37.607 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 814 хүн нас барж, 2706 хүн эдгэрчээ.

Шинэ коронавирусийн халдварын тархалт, бүртгэгдсэн, нас барсан, эдгэрсэн тохиолдлын тоог https://virus.surf/ сайтад улс бүрээр нь мэдээлж буй. Энд дарж үзнэ үү.

Коронавирусийн халдвараас сэргийльe!