БНХАУ-д эхний хагас жилийн байдлаар төрийн 240,000 албан хаагчид сахилгын шийтгэл оноолоо гэж тус улсын Авлигатай тэмцэх байгууллагаас мэдээлсэн байна.

Тэдгээр хүмүүсээс 28 хүн мужийн болон түүнээс дээш түвшний удирдах албан тушаалтан байсан гэж Сахилга батыг хянан шалгах хороо болон Үндэсний хяналтын хорооны хамтарсан мэдэгдэлд бичжээ.

Эрх бүхий байгууллагын мэдээлснээр, 1500 хүн мужийн, 10 мянган хүн хотын, 37 мянган хүн тосгоны түвшний албан тушаалтнууд байсан бөгөөд үлдсэн 146 мянган хүн хөдөө орон нутгийн болон компанийн ажилтнууд байжээ.

Шийтгэл хүртсэн 240 мянган хүнээс 163 мянга нь өмнө нь шийтгэл хүлээж байсан байна.