БЭЭЖИН. /Xinhua/. 10 дугаар сарын 1-нд болох БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн ёслолын арга хэмжээнүүдийг тус улсын үндэсний томоохон радио, телевизийн суваг болон мэдээний цахим хуудсууд шууд дамжуулан үзүүлнэ.

Ёслолын арга хэмжээнүүдэд “Тяньаньмэнь”-ий талбайд болох цуглаан, иргэдийн парад, цэргийн парад, олныг хамарсан театрчилсан жагсаал зэрэг багтаж байгаа аж. 

Шууд нэвтрүүлэг мягмар гарагийн өглөөнөөс эхлэн “China Media” группийн хэд хэдэн телевизийн суваг болон радиогийн зарим сувгаар цацагдах бол мэдээллийн цахим хуудсууд, хэвлэл мэдээллийн шинэ платформуудаар дахин нэвтрүүлэх аж. Мөн мягмар гарагийн орой “Тяньаньмэнь”-ий талбайд гала тоглолт болно.

Эх сурвалж: Монцамэ агентлаг