БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой өнөөдөр буюу 10 дугаар сарын 1-нд тохиож байна. Энэ өдөр “Тяньаньмень”-ий талбайд ёслолын олон арга хэмжээ болно.

Өнөөдөр Хятад улсын түүхэн дэх хамгийн том цэргийн парадыг зохион байгуулах бөгөөд уг парадад 15 мянган цэрэг, 600 цэргийн техник хэрэгсэл, 160 нисэх онгоц оролцоно.

Цэргийн парадын дараа 100 мянган хүн оролцсон иргэдийн парад болно. Хятадын Коммунист намын удирдагчид 70 жилийн ойг тохиолдуулан нэгдмэл байхыг ард иргэдэд уриалжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг