Өнөөдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй-г хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд Цай Вэньруй шинэ коронавирусийн тархалттай тэмцэхэд зориулан эхний ээлжинд нийт 500 мянган маск, 3000 түргэн оношилгооны аппаратыг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд манай улсад олгохоор бэлтгэл ажлыг хангаж дуусаад байгаагаа танилцуулав. БНХАУ-ын Засгийн газраас олгож буй энэхүү хүмүүнлэгийн тусламжийг Элчин сайд Цай Вэньруй 3 дугаар сарын 28-ны өдөр Улсын Онцгой комисст гардуулан өгөхөөр төлөвлөж байна. Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газар 2 дахь тусламжийг үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгааг мэдэгдэв.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Элчин сайд Цай Вэньруй нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам