БНХАУ-ын Синофарм компанид үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг 300 мянган тун вакциныг МИАТ-ийн тусгай үүргийн онгоцоор тээвэрлэж, дөнгөж сая Улаанбаатарт авчирлаа.

Вакциныг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй яг одоо Шадар сайд С.Амарсайхан нарт хүлээлгэн өгч байна. Тус вакциныг БНХАУ-ын Засгийн газраас манай улсад бэлэглэж буй юм.

Мөн БНЭУ-аас коронавирусийн эсрэг 150 мянган тун АстраЗенека вакцин бэлэглэснийг мнай улс өнөө өглөө хүлээн авсан юм. Улмаар хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалтыг эхлүүлнэ. Эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар тариулна. Үргэлжлүүлэн эхний ээлжид эрүүл мэндийн салбарынхныг вакцинжуулахаар төлөвлөсөн байна.