БЭЭЖИН. /China Daily/. БНХАУ-ын өмнөд нутгийн Гуандун мужид “Наньша” хэмээх гүүрийг ашиглалтад оруулсан нь тус улс дахь 5G сүлжээг нэвтрүүлсэн анхны гүүр болсон тухай БНХАУ-ын Төрийн өмчийн хяналт удирдлагын комиссоос мэдээлжээ.


12.89 километр урт уг гүүрийг Гуандун-Хонконг-Макао хурдацтай хөгжлийн бүсийн тээврийн төслийн хүрээнд байгуулсан бөгөөд 4G, 5G сүлжээг нэврүүлжээ. Гүүрний цамхагууд, гэрлийн шонгуудад сүлжээний холболт, холбооны суурь станцуудыг суурилуулсан байна. 



Хоёр дахь “Хумэнь” гэгдэж буй 40.5 метр өргөн “Наньша” гүүр нь дэлхийн хамгийн өргөн ган гулдантай гүүр ажээ. Хурдацтай хөгжлийн бүсийн гол хотууд болох Гуанжоу болон Донгуань хотыг холбож буй уг гүүрээр 100 километр цаг хүртэл хурдлах боломжтой бөгөөд тус бүсийн замын хөдөлгөөний ачааллыг ихээхэн бууруулна хэмээн найдаж байгаа юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг