БНСУ-ын тагнуулын алба БНАСАУ-ын баруун эрэг рүү тив хоорондын баллистик пуужингийн тээвэрлэж байгааг илрүүлжээ. 

Пуужинг өчигдөр буюу туршилтаас зургаан өдрийн дараа тээвэрлэсэн гэж Asia Business Daily сонин мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын парламентын дэргэдэх хорооны таамагласнаар, энэ сарын 9-нд болох БНАСАУ-ыг үүсгэн байгуулсан баярын өдөр дахин нэг пуужин харвах аж.

Сүүлийн жилүүдэд Хойд Солонгос улс цөмийн хөтөлбөрөө идэвхжүүлж, пуужингийн туршилт ойр ойрхон хийх болсон. Хамгийн сүүлд Наймдугаар сарын 29-нд туршилтын пуужин хөөргөсөн нь Япон улсын хил дээгүүр хөөрч, Хоккайдогийн Эримо тохойгоос 1180 километрийн зайд унажээ.

Мөн өнгөрсөн ням гарагт БНАСАУ пуужингийн устөрөгч бүхий толгой хэсэг амжилттай туршсан юм. Сонирхуулахад энэ нь тив хооронд цөмийн пуужин тээвэрлэх зориулалттай аж.

Вашингтон дайснуудаасаа хамгаалахын тулд цөмийн зэвсгээс эхлээд бүх арга хэмжээг авна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэллээ. Харин Москвагаас БНАСАУ-гийн эсрэг хориг арга хэмжээ авахаас илүүтэй хэлцэл хийх арга тал бодохоо мэдэгдсэн юм.