ВАШИНГТОН. /Reuters/. БНАСАУ-ын үй олноор хөнөөх зэвсгийн хөтөлбөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж байна гэж АНУ-ын Төрийн департаментаас мягмар гарагт мэдэгджээ.
“БНАСАУ-ын хөтөлбөр бүхэлдээ НҮБ-ын тогтоолуудтай зөрчилдөж байна. Гэсэн хэдий ч уг хөтөлбөрийг энх тайвнаар дуусгавар болгох чиглэлд АНУ гол анхаарлаа хандуулан ажиллаж байна” гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Морган Ортагус хэлсэн байна.
БНАСАУ-ын энэ сард явуулсан туршилтууд НҮБ-ын тогтоолыг зөрчсөн эсэх талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоноос өнгөрсөн бямба гарагт асуухад тэрбээр уг туршилтуудын үеэр ойрын тусгалт баллистик пуужин туршсан тул НҮБ-ын тогтоолыг зөрчсөн гэжээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японд айлчлах үеэрээ мэдэгдэхдээ Ж.Болтоны үзэл бодолтой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэрбээр, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн “анхаарал татахыг” хүссэн байж магадгүй хэмээн хэлжээ. Түүнчлэн БНАСАУ цөмийн зэвсэг, баллистик пуужингийн нэг ч туршилт явуулаагүй гэдгийг Д.Трамп онцлоод, тус улсын цөмийн хөтөлбөрийг эцэс болгох хэлэлцээг байгуулах өдөр ирнэ хэмээн хэлсэн байна.
АНУ БНАСАУ-ын талтай цөмийн зэвсгээс ангижруулах талаарх хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгааг М.Ортагус мягмар гарагт онцолжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
110.47.124.33
Хариулах 2019.05.29
Amerkiin zebseg tegeed zurchihgui baigaa yumuu .hutsbaabaa amerki
0 0