ВАШИНГТОН. /TASS/. БНАСАУ-ын эсрэг дангаар авсан хориг арга хэмжээгээ нэг жилээр сунгах шийдвэрийг Америкийн Засаг захиргаа гаргажээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн албан мэдээлэв.



Мэдэгдэлд дурдсанаар, 2008, 2010, 2011, 2015, 2016, 2017 онуудад гарын үсэг зурж байсан ерөнхийлөгчийн хэд хэдэн зарлиг дээр үндэслэн авсан хориг арга хэмжээнүүдийг хүчин төгөлдөр хэвээр үлдээж байгаа аж. Тухайн үед АНУ-ын эрх баригчдын авч байсан арга хэмжээнүүд нь БНАСАУ-ын үй олноор нь хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэхэд чиглэгдсэн юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг