СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын цэргийнхэн БНАСАУ-аас хил давсан эрэгтэйг баривчилсан тухай Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгджээ. Тэрбээр хоёр Солонгосын цэрэггүй бүсэд байсан аж.  

Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдэгдэлд дурдсанаар, үл таних этгээдийг цэрэггүй бүс дэх хилийн тусгаарлах шугамыг даван Имжин гол дагуу өмнө зүгт явж байхад нь цэргийнхэн олжээ. БНСУ болон БНАСАУ хооронд үйлчилж буй протоколын дагуу түүнийг баривчилсан байна. 

Одоогоор зөрчил гаргасан этгээдийг хэн болохыг, ямар шалтгаанаар хил давсныг олж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Энэ хэргийн дараа хил орчимд БНАСАУ-ын цэргийнхэн ямар нэгэн арга хэмжээ аваагүй болохыг Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо цохон тэмдэглэжээ. 

БНАСАУ-аас БНСУ-руу хил давсан тохиолдол хамгийн сүүлд өнгөрсөн оны 12 дугаар сард гарч байсан юм. Тэр үед БНСАУ-ын нэгэн цэрэг хил давж байсан аж. 


 

Эх сурвалж: Монцамэ агентлаг