Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлсэн Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшигчдийг бүртгэхээс Сонгуулийн ерөнхий хороо татгалзжээ. Тус намын нийслэлийн хороог төлөөлж хоёр дарга бүртгүүлсэн гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан аж.

Тус үндэслэлийг Хөдөлмөрийн үндэсний нам үгүйсгэж байна. Иймд тус намынхан өнөөдөр буюу 9 дүгээр сарын 30-ны 11:30 цагт Сүхбаатарын талбайд мэдээлэл хийхээ зарлалаа.

Энэ талаар намын дарга Б.Найдалаа "Өнөөдөр 11:30 цагаас төв талбай дээр хэвлэлийн хуралтай. Сэтгүүлчид маш их асууж байна. Мөн гадаадын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн агентлагууд гадна дотноос холбогдоод эхэллээ. Ардчиллаа аврах хэрэгтэй болж дээ. Бүгдийг урьж байна" хэмээн цахим хуудсаараа мэдээлэв.