Мальта улсын Хөрөнгийн биржийн финтек, дижитал хөрөнгийн салбар компани болох MSX PLC болон Binance бирж хамтран токенжуулсан хөрөнгийн бирж байгуулах тухай санамж бичгийг үзэглэлээ.

Энэ тухай хэвлэлийн мэдээнд дурдсанаар уг арилжааны платформ нь төвлөрсөн зохицуулалт бүхий хөрөнгийн биржийн 26 жилийн туршлагыг Binance биржийн эрч хүч ба олон улсын, цар хүрээ бүхий бизнесийн загвартай хослуулсан байх юм байна.
Өмнө мэдээлж байснаар Binance, крипто зохицуулалтынхаа үр дүнд “блокчэйн арал “ хэмээн нэрлэгдэх болсон Мальтад өөрийн бизнесийг ихээхэн өргөжүүлж байгаа юм.

Binance-ын Гүйцэтгэх захирал Чангпэнг Чао “Мальта өөрийн эрчимтэй болоод нээлттэй крипто зохицуулалтын хүчинд дэлхийн блокчэйн технологийн зангилаа боллоо. Энэ хамтын ажиллагаа нь токенжуулсан үнэт цаасаар дамжуулан санхүүгийн уламжлалт хөрөнгийг блокчэйн дээр арилжаалах боломжийг олгоно.” гэж хэллээ.

Үүний хариуд Мальтын Хөрөнгийн биржийн Захирлуудын зөвлөлийн дарга Жой Портелл энэхүү санаачлагыг “Тус улсын санхүүгийн зах зээлийн цар хүрээг өргөжүүлсэн шинэ боломж “ гэж онцлон тэмдэглэлээ.



Эх сурвалж: Крипто доогтэр https://cointelegraph.com/news/malta-stock-exchange-signs-mou-with-binance-to-launch-security-tokens-trading-platform