Тайландын татварын алба блокчэйн болон машин сургалт (machine learning- систем нь  өгөгдлийг хүний оролцоогүйгээр танин мэдэж зүй тогтлыг нь илрүүлэн шийдвэр гаргаж чадна гэж үздэг хиймэл оюун ухааны нэг салбар)-ыг ашиглан татвар төлөлтийг хянадаг болох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ. 

Тус улсын татварын байгууллагын Ерөнхий захирал Э. Нитицанпрапас "Блокчэйн нь татвар төлсөн нь үнэн болохыг нотлох болон татварын буцаан төлөлтийг түргэн болгоход ашиглагдана" гэлээ.
Харин машин сургалт нь татварын залиланг илрүүлэх, татварын системийг илүү нээлттэй болгоход тусална гэж дээрх хэцүү нэрт дэлгэрүүлэн тайлбарлалаа. Тэрээр мөн орчин үеийн технологи дээр суурилсан татвар хураалтын тоон систем нь Засгийн газрын нэн тэргүүн ээлжинд анхаарах асуудлын нэг юм гэж тэмдэглэн хэлжээ. 

Худалдааны Яам блокчэйн технологи нэвтрүүлэлтээр Тайландын татварын албаны өмнө цохиж яваа бөгөөд тус яам өнгөрсөн сард зохиогчийн эрх, хөдөө аж ахуй болон худалдааны санхүүжилтэнд блокчэйн шийдлүүдийг туршиж эхэлсэнээ зарласан юм. Яамны төслүүдийг хариуцсан нэгэн түшмэлийн тайлбарласнаар ухаалаг гэрээг  тоон биеийн байцаалт, IP бүртгэлийн менежмент, аюулгүй байдал зэрэгтэй хамтад нь хэрэглэх боломжийг судалж байна. 

Мөн Тайландын санхүүгийн салбар блокчэйн сүлжээг ашиглахаар бэлтгэж байна. 10 дугаар сард тус улсын анхны банкуудын нэг Siam Commercial Bank дэлхийн хэмжээний менежментийн зөвлөх фим болох Accenture-тай хамтран бэлтгэн нийлүүлэлтийн блокчэйн платформыг бий болгох ажлаа эхлүүлсэнээ зарласан юм. Харин  9 дүгээр сард Тайланддаа томоороо 4-д ордог Kasikornbank нь Visa-гийн  хэрэглэгчдэдээ блокчэйн шийдлийг ашиглаж улс хоорондын төлбөрийг хийх боломж олгосон B2B коннект хөтөлбөрт нэгдэж орсон байна.



Эх сурвалж: Криптодоогтер