УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Элчин сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Гэвч хуралдаанд оролцогчдын 63.3 хувийн саналаар тус асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа. 

Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилохын өмнө УИХ-ын хуралдаанаар "Томилгооны сонсгол" хийхээр болоод буй юм.

Сонсгол хийх хуралдаанд Б.Хурцыг албан тушаалаа ашиглаж хууль бус үйлдэл хийсэн гэдгийг нотлох хүмүүс болон хохирогчид оролцох боломжтой. Мөн өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд хөндөгдсөн хэд хэдэн ноцтой асуудлыг эцэслэн хэлэлцэх юм.