Тагнуулын Ерөнхий Газраас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ үеэр ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой хэдэн хэдэн баримтыг дэлгэсэн юм.

Тэрбээр “Ц.Нямдорж гэдэг хүн ардаа Н.Алтанхуяг, Ц.Дорлигжав нарын маш хүчтэй бүлэглэлтэй.  Энэ бүлэглэл мөнгөтэй, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй. Тэд нийлж Эрдэнэт үйлдвэртэй холбоотой маш их шахааг хийсээр ирсэн. Тухайлбал Эрдэнэт үйлдвэрийн даргыг “Хаан жимс” амралтын газар дуудаж “Цахилгаан станцад 42 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэв. Мөн Ц.Дорлигжавын 800 мянган ам долларын хэргийг замхаруулсан. Алтжингийн хэргийг хаасан гээд баримт бий гэлээ. Үүнтэй холбоотой материалыг шатааж байсныг дурьдлаа. Энэ асуудлаар Х.Энхтөр хурандааг дуудаж уулзан “Энэ хэргийг хаа” гэж дарамталж байсан удаа бий гэв.

С.Зоригийн хэргийг сайд болонгуутаа улс төрийн болон бусад зорилгоор ЦЕГ-т шилжүүлж ажлын хэсгийг самарч ирсэн гэдгийг ч бас ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц дэлгэлээ.Түүний хэлж байгаагаар Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж уг хэргийн ажлын хэсгийг дөрвөн удаа тарааж 32 албан хаагчийг сольж байжээ.  Хэдхэн хоногийн өмнө ч бас энэхүү дуулиант хэргийн ЦЕГ-т тус хэргийн ажлын хэсгийг солих үүрэг өгөөд байгаа аж. Мөн С.Зоригийн хэргийн хэрэгт гүтгэсэн гэх мэдээллийг эрс няцаав.