Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт шалгагдаж буй ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Д.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Төв аймгийн шүүхэд эхэлсэн.

Шүүх хуралдааны явцад Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулах шаардлагатай гэж үзэн, хуралдааныг 14.00 цаг хүртэл хойшлуулаад буй. Тэгвэл одоогийн байдлаар Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулахаар шүүх хуралдааны танхимд ирүүлсэн байна.

Мөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар гэрчээр оролцож буй юм.

Үдээс өмнө шүүх хуралдаан завсарласны дараа ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц "Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүх тушаал өгсөн зүйл байхгүй" хэмээн сэтгүүлчдийн асуултанд хариулсан.

Шүүх хуралдаанд мөн С.Зориг агсаны гэргий Б.Булган оролцож буй. 

Түр хойшилсон шүүх хурал 14.00 цагаас эхэлнэ.