Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Төв аймгийн Шүүхэд эхэллээ.

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц нарын есөн хүнийг шалгаж байгаа.

Тодруулбал, ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүний хэрэг шүүхэд шилжсэн юм. 

Тэгвэл яг одоо Төв аймгийн шүүхэд тус хүмүүст холбогдох хэргийн шүүх хурал болж байна. Шүүх хурал өнөө өглөө 10.00 цагаас эхэлсэн.