МҮХАҮТ-аас МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш нартай хамтарч "Монголын бизнесийн орчин-2020" судалгаа хийдэг. 

2017-2020 оныг хамруулсан өргөн цар хүрээтэй уг судалгаанд бүх салбарын аймаг, нийслэлийн төлөөлөх чадвар өндөр нийт 4072 ААН-ийг хамруулжээ.

Энэ удаагийн судалгаанаас хамгийн эерэг үзүүлэлттэй гарсан төрийн байгууллагаар татварын татварын орчин эерэг үзүүлэлттэй гарчээ. Татварын байгууллагын үйлчилгээний эерэг үнэлгээ 27 хувиар өссөн байгаа юм. Ялангуяа том ААН-үүд тайлагнах үнэлгээг маш сайн үнэлсэн байсан.

Үүнд татварын тайлагнах үйл явц, татварын байгууллагын үйлчилгээ, татварын тайлагнах явц нь цахимжсан нь нөлөөлсөн ажээ.

Хамгийн асуудалтай нь буюу тааруу үнэлгээтэй төрийн байгууллагыг газрын алба гэж бизнес эрхлэгчид нэрлэжээ.


Газрын албыг судалгаанд оролцогсод ийнхүү дүгнэжээ.

- 52.4% нь  авилга, хээл хахууль их, 

-48.6% нь хүнд суртал ихтэй, 

-39.5% нь мэргэжилтний харилцаа ёс зүй муу, 

-35.0% нь нэгж, албад хоорондын уялдаа холбоо муу, 

-30.3% нь мэргэжилтний мэдлэг, ур чадвар муу

гэж үнэлснийг цаашид онцгой анхаарах хэрэгтэй гэж  судлаач, МУИС-ийн Маркетинг, Худалдааны тэнхимийн эрхлэгч Б.Даваасүрэн дурдлаа.


Мөн Авлигатай тэмцэх газраас жил бүр судлан гаргадаг төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний өнгөрсөн жилийн тайланд шүүх, гаалийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллага, газрын алба авлига хамгийн их тархсан институцээр нэрлэгдэж байсан билээ.