БНСУ-ын 53 настай иргэн гэртээ мансууруулах бодис хэрэглэж байгаад баригджээ.

Тэрбээр 159 гр каннабис тусгай саванд хадгалж байсан бөгөөд Монголд бизнес эрхэлдэг нэгэн аж. 

Түүнийг баривчилан хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд хэр удаан хугацаагаар Монголд хар тамхи зөөн авчирч байсныг тогтоох юм.

Энэ төрлийн гэмт хэрэгт гадаадын 4 улсын иргэн холбогдоод байгаа талаар өмнө нь ЦЕГ-аас мэдээлсэн.

2019 он гарсаар манай газар 108 холбогдогчтой 54 хэргийг илрүүлэн шалгаж байна. Өнгөрсөн онд 199 хэрэг гарч 412 хүн уг хэрэгт холбогдсон аж. Тэдний ихэнхийг эмэгтэйчүүд эзэлж байна.