Лхам сахиус битүүнд өрх бүрээр айлчилдаг хэмээдэг.

Гадны хорлох гай барцад саадыг даран зохиож, сахин хамгаалах тангарагтай Лхамын хөлөг нь нэгэн агшинд 3000 ертөнцийг эргэх шидтэй. Тиймээс лхам бурханы унааг ундлахын тулд орой баруун хатавчиндаа гурван ширхэг мөс тавьдаг. Ингэснээр тэр жилийн гай барцад бүгд арилж, нас буян нэмдэг гэж үздэг.

Лхам бурханд залбирахдаа “Өнгөрсөн жил сайхан жил болж өнгөрлөө. Бидний ажил амжилттай сайхан байлаа. Ирж буй жил сайхан жил болох болтугай. Энэ бүхнээ Лхам бурхан танд даатгаж байна. Та сайн, сайхан явахад минь туслаж, дэмжээрэй” хэмээгээд өргөл өргөж мөргөөд, битүүлгээ эхлүүлдэг заншилтай ажээ.

Мөн битүүний шөнө гэрийнхээ гадаа баруун тотго дээрээ өргөстэй харгана тавьдаг ёс бий. Энэ нь гай зэтгэр оруулахгүйн бэлгэдэл юм.