Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг тус комиссын дарга Ө.Энхтүвшин танилцуулж, мэдээлэл хийв.

Тэрээр "13 аймгийн Онцгой комиссын даргаас Битүүний өдөр, Шинийн 1, 2, 3-нд Улаанбаатар болон бусад газраас ирэх, аймгаас гарах хөдөлгөөнийг зогсоож өгөөч гэсэн санал ирсэн. 

Уг асуудлыг өнөөдөр хэлэлцэж, улс, хот хоорондын хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 23-ны 08.00 цагаас хоёрдугаар сарын 27-ны 08.00 цаг хүртэлх хугацаанд түр зогсоохоор шийдвэрлэлээ. Үүнд нислэг хамаарахгүй. Автобус, галт тэрэг, автомашинд хамаарна" хэмээн мэдэгдлээ.

Мөн тэрээр "БНХАУ-д өргөн дэлгэр тэмдэглэдэг Хаврын баярын шинэ коронавирусийн халдварын голомт Ухань хотоос 5 сая, БНХАУ-ын хэмжээнд 84 сая орчим хүн шилжилт хөдөлгөөн уг өвчний вирус тус улсын бүх муж болон дэлхийд тархсан. Энэ нь 14 хоногийн хугацаанд өвчлөл 34 дахин нэмэгдэх шалтгаан болсон байна. Эндээс бид сургамж авах ёстой"  гэдгийг онцлов.