Алдарт тэрбумтан хөрөнгө оруулагч Стэнли Дрюккенмиллер биткойнд хөрөнгө оруулсан тухай мэдээллээ.

Тэрбээр энэ даваа гарагт CNBC сувагт өгсөн ярилцлагадаа "Биткойн нь мөнгөний үнэ цэнийг хадгалах агуулгынхаа хувьд сонирхол татахуйц хөрөнгийн ангилал байж болно" гэж хэлжээ.

Дрюкенмиллер өөр нэгэн ярилцлагадаа биткойны зах зээл тогтворжиж байгаад анхаарлаа хандуулж, криптовалютад оруулсан хөрөнгө оруулалтыг алтанд хийсэн хөрөнгө оруулалттай харьцуулав.

Энэ талаар "Надад биткойноос хэд дахин их алт байгаа. Гэхдээ үнэнийг хэлэхэд алтанд бооцоо тавих нь биткойнд бооцоо тавихаас илүү нарийн дээр алт биткойнтай харьцуулахад хөрвөх чадвар дор, зах зээлийн бусад хэсэгт илүү мэдрэмтгий байдаг. Биткойн нь 13 орчим жилийн турш оршин тогтнож, өдөр ирэх тусам брэнд болж улам тогтвортой болж байна. " гэв.

Өнгөрсөн жил гэхэд Дрюкенмиллер биткойнд хөрөнгө оруулах санааг сайшаадаггүй байсан бөгөөд "Надад биткойн байхгүй гэж ярихад хүмүүс намайг “эртний хүн” гэж нэрлэхэд би түүнийг нь тоодоггүй " хэмээн ярьдаг  байжээ.

Дрюккенмиллер 2008 оны хямралын үеэр 260 сая долларын ашиг олж чадсан байна. Түүний хувийн хөрөнгө 4.4 тэрбум доллараар үнэлэгджээ.