Өнгөрсөн хоногуудад криптовалютын зах зээл дээр арилжаачдын  нийтдээ 793 сая долларын хэмжээтэй позициудыг хаасан гэж bybt.com мэдээлэв. Нийтдээ 73 мянган хэрэглэгчдийн позицийг хаасан бөгөөд тэднээс  хамгийн том хаалт нь BitMEX бирж дээр нэг арилжаачны  bitcoin-тай хосолсон зах зээл дээрх позици байсан бөгөөд уг хаалтаас уг арилжаачны хүлээсэн алдагдал нь 5 сая доллар болсон байна. 

Үнэ их хэмжээгээр өсөхөд биржүүд үнийн уналт дээр тооцоолж хийсэн хүмүүсийн гэрээнүүдийг хүчээр хааж эхэлдэг. Энэ нь биржүүдийн  стандарт механизм бөгөөд биржүүд мөнгөө алдахгүйн тул үйлчлүүлэгчдийн богино позициудыг хааж тэдний тавьсан барьцаа хөрөнгийг өөрсдөдөө авдаг юм. 

Хаагдсан позициудын ихэнхи нь буюу 285 сая доллар нь Binance крипто бирж дээр  харин Huobi 198 сая доллараар хоёрдугаарт, OKEx 107 сая доллараар гуравдугаарт бичигджээ. 

Биткоин алдагдлынхаа тоогоор тэргүүлэгч болж, арилжаачид түүнтэй хийсэн гүйлгээнээс бараг 600 сая доллар алджээ.

2017 оны 12-р сараас хойш bitcoin-ийн ханш хамгийн дээд хэмжээнд хүрч, 18.5 мянган доллар хүртэл өссөнтэй холбогдуулан позициудыг бөөнөөр нь хаасан бөгөөд  өнгөрсөн нэг өдөр түүний ханш 8.5% -иар, энэ оны эхнээс 146% -иар өсөв. Одоо bitcoin-ийн үнэ 18.2 мянган доллар байна.


Эх сурвалж: Крипто доогтер