Биткойны ханш унаж, 5000 ам.доллараас доошиллоо. Энэхүү цахим валютын ханш 2017 оны 10 дугаар сараас хойш анх удаа 5000 ам.доллараас доошилж байгаа нь энэ болж байна. Ингэснээр одоогийн байдлаар дэлхийд байгаа Биткойны нийт үнэ 87 тэрбум доллар болж буурчээ.

Өнгөрсөн пүрэв гараг буюу 11 дүгээр сарын 15-ны өдөр Биткойн хоёр өөр крипто-валют болон хуваагдсан билээ. Биткойн хоёр хуваагдаж бие биетэйгээ өрсөлдөх болсон нь крипто-валютын зах зээлд эмх замбараагүй байдал үүсгэж байна гэж шинжээчид шүүмжилсэн байна.

Биткойн нь хамгийн хэлбэлзэлтэй крипто-валют болоод байна. 2017 оны 11 дүгээр сард Биткойны ханш 19783 ам.долларт хүрч байсан бол одоо ханш нь 75 хувиар унаад байгаа юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ВВС.com