2017 оны 12 дугаар сарын дунд үеэс хойш анх удаа биткойны ханш 19,000 доллараас давжээ. 

Арваннэгдүгээр сарын 24-ний Мягмар гарагт хамгийн том дижитал валют 19,283 долларт хүрчээ. Сүүлийн 24 цагийн дотор BTC зах зээлийн үнэлгээ 5% -иар өсч, 356,341 тэрбум доллар болжээ.

Биткойн чангарч байгаа нь дэлхийн зах зээл дээрх ам.долларын байр суурь суларч байгаатай холбоотой нь ажиглагдаж байна гэж шинжээчид үзэж буй.  Ирэх сард 20 мянган ам доллар хүрэх магадлалтай хэмээн бичжээ.

Крипто зах зээл рүү чиглэсэн хөрөнгийн асар их урсгал нь хөрөнгө оруулагчдын сэтгэлгээ өөрчлөгдсөний үр дүн юм.

JPMorgan-ийн шинжээчид өнгөрсөн сард институцийн хөрөнгө оруулагчдад биткойн бол алтыг  орлуулах сонголт гээд түүний үнэ урт хугацаанд хоёроос гурав дахин өснө гэж хэлжээ. 

Эх сурвалж:Криптодоогтер