2014 онд Ружа Игнатова гэгч бүсгүйгээр толгойлуулсан бүлэг Onecoin нэртэй залилангийн схемийг эхлүүлсэн бөгөөд тэд Onelife гэгч байгууллагатай хамтран 3 сая хүнээс хэдэн тэрбум долларыг луйварджээ. 

Тэд ид сэргэн мандаж байх үедээ Onecoin-оо “Биткойны алуурчин”  болно гэж мэдэгдэж байсан хэдий ч одоо энэ пирамид схем нуран унаж түүнийг үүсгэн байгуулагчид залилан болон мөнгө угаасан гэмт хэрэгтээ хариуцлага хүлээхээс зугтаан нуугдаж байна.

2019 онд ийнхүү луйврийн схем задран унасны дараагаар хэд хэдэн улс дахь Onecoin-ы салбарууд хуулийн байгууллагын хаалгыг татлаа.

2-р сарын 17-нд Florida-гийн өмгөөлөгч Макс Скотт 4 тэрбум долларын пирамидын үйл ажиллагаанд сэжиглэгдэн баривчлагдсан байна. Скотт нь Onelife болоод түүний үйл ажиллагаатай холбоотой 400 сая долларын мөнгийг угаасан хэрэгт буруутгагдаж байна. АНУ-ын мөрдөгчдийн үзэж байгаагаар Скотт энэ мөнгөний заримыг нь Кэйман арлууд дээр байгуулагдсан хэдже сангуудад ихэнхи хэсгийг нь Onecoin-ы элит гишүүдэд шилжүүлж өгчээ.

Onecoin-ы гол толгойлогч Игнатова сураггүй болоод жил гаран болж байгаа. Игнатова болон түүний гол хамтрагчид тэрбум, тэрбум доллар хийснийхээ дараа буюу шинээр орж байгаа хөрөнгө оруулалт нь гишүүддээ хүртээх мөнгөндөө хүрэхээ больсон 2017оны 1 сараас хойш алга болжээ. Үүний дараа нэг их удалгүй Onecoin-ы албан ёсны “бирж” хаалгаа барьжээ. Игнатова алга болохоосоо өмнөхөн 15 сая долларын үнэтэй усан онгоц, 2.5 сая долларын орон сууц авсан тухай мэдээ байдаг.

Onecoin-ыг одоо Герман, Их Британ, Ирланд, Украйн, Балтийн Улсууд Итали АНУ Канад болон бусад өөр улсуудын хуулийн хяналтын байгууллагад эрчимтэйгээр шалгаж байна.

Биткойнчид Onecoin-ыг хэзээ ч крипто мөнгө гэж үздэггүйгээр барахгүй блокчэйн дээр хэзээ ч үйл ажиллагаагаа явуулж байгаагүй гэж үздэг. Хууль сахиулагчид олон жилийн хугацаанд энэ хоёрыг адилтгаж будилсны эцэст ийнхүү нэг нь бодит крипто мөнгө нөгөө нь залилангийн пирамид болохыг олж илрүүлэв.



Эх сурвалж: Крипто доогтэр https://news.bitcoin.com/