Биткойны үнэнд дараачийн залруулгад орохоос зайлсхийхийн тулд 40,000 долларын түвшингийн эсэргүүцлийг давах ёстой гэж JPMorgan үзэж байна. Хэрэв ингэж чадахгүй бол биткойнд орох хөрөнгө оруулалт багасах бөгөөд үүнээс шалтгаалан гол криптовалют хямдарч магадгүй байна. 

Николаос Панигирцоглу тэргүүтэй энэ томоохон санхүүгийн байгууллагын шинжээчид bitcoin фьючерс дээрх эрэлтийн бүтэц болон 22.9 тэрбум долларын Grauscale Bitcoin Trust нь биткойны ирээдүйг тодорхойлоход туслах болно мэдэгджээ. 

Ирэх өдрүүдэд, долоо хоногт Grauscale Bitcoin Trustаас хөрөнгө оруулалтаа одоогийн хэмжээнд буюу өдөрт 100 сая доллар дээр барих шаардлага гарах ба   ингэснээр биткойн 40000 долларын “саад”-ыг даван гарах боломжтой болно. 

Нэмж дурдахад JPMorgan-ийн стратегичдын үзэж байгаагаар криптовалют нь алтны зах зээлийн тодорхой хувийг эзэлж авсан  тул “гулдмайн” үнийн уналтад хүргэж болзошгүй байна. Мөн тэд институцийн хөрөнгө оруулагчид алтанд байршуулсан ETF (exchange-traded fund /санхүүгийн хэрэгсэл)-ийн хөрөнгө оруулалтаа татаж биткойнд хийж байгаа нь гайхамшигт үнэт металлын үнэнд таагүй нөлөөллийг авчирч байна. 

Биткоин ба алтны аль алинд нь нэг нийтлэг шинж чанар байдаг нь  хязгаарлагдмал нийлүүлэлт бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчдад дижитал хөрөнгийг үнэт металлыг ямар нэг хэмжээгээх орлодог болно гэсэн таамаглалыг төрүүлж байна.