Алдарт крипто шинжээчид болоод туршлагатай санхүүчид ирж буй шинэ онд  биткойны үнийн талаар өөр, өөрсдийн таамаглалыг  дэвшүүлж байна. 

Тэдний зарим нь биткойн зургаан оронтой тоогоор үнэлэгддэг болно гэж  үзэж байгаа бол нөгөө хэсэг болох шүүмжлэгчид биткойныг төрөл бүрийн зохицуулалтуудыг тойрч гарч чадахгүй бүр 0 болж унана  гэж үзэж байна. 

Citibank-ийн шинжээч Том Фицпатрик ирэх оны арванхоёрдугаар сар гэхэд биткойн  318,000 доллар болж өсөх боломжтой гэж үзэж байгаа нь өнөөгийнхөөс 102 дахин өндөр болно гэсэн үг юм. Фицпатрик жилийн дараа гэхэд  хөрөнгө оруулагчид эдийн засгийн тодорхойгүй байдал, урьд өмнө байгаагүй төсвийн бодлогын  хэрэгжилтээс  үүдэлтэй эрсдлээс өөрсдийн хөрөнгийг хамгаалах  хоргодох байр болгон биткойныг сонгох болно гэсэн үндэслэлийг дэвшүүлжээ.

Bloomberg-ийн шинжээч Майк МакГлун биткойны өсөлтийн хувьд өндөр зорилт дэвшүүлжээ. Түүний хэлснээр институцийн хөрөнгө оруулагчдын өсөн нэмэгдэж буй дэмжлэгээр биткойн нь 2021 онд энэ онд эхлүүлсэн өсөлтөө үргэлжлүүлж, зах зээлийн үнэлгээгээ 1 их наяд доллароос дээш гаргаж  үнэ нь 50,000 долларт хүрнэ гэсэн байна.  

Blockfure-ийн үүсгэн байгуулагчдын нэг, Moonrock Capital-ийн гүйцэтгэх захирал Каймон Дедич мөн биткойны үнийн хувьд 2021 онд хүрч болох түвшингийн талаархи саналаа хуваалцав. Тэрбээр сүүлийн гурван жил криптовалютын хувьд амжилттай байгааг тэмдэглэсэн хэдий ч ирэх жилд  2017 оных шиг   түүхэнд байгаагүй алткойнуудын өсөлт үргэлжилнэ гэдэгт  эргэлзэж байна. 

Тиймээс тэрээр биткойныг  150,000 доллар хүртэл өснө гэж таамаглаж байна. “2017 онд та ямар ч алткойныг  худалдаж авсан нь маш сайн хөрөнгө оруулалт болох байв. Миний бодлоор энэ байдал дахиж давтахгүй байх.

Гэсэн хэдий ч цөөн хэдэн зохистой алткойныг сонгож чадвал тэдэнд “бухын гүйлт” эргэж ирнэ гэдэгт би итгэдэг хэвээр байна: 

BTC Forecast - $ 150,000, ETH - $ 9,000, LINK - $ 200, BNB - $ 500, VET - $ 200”

BTC-ний Stock-to-Flow ба загварын шинжээч PlanB нь 2021 онд биткойн нь зургаан оронтой тооны үнэтэй болно гэж таамаглаж байгаа гэж. Түүний тооцоолсноор 2021 оны эцэс гэхэд биткойн 300,000 доллар хүртэл нэмэгдэж магадгүй юм.

Эх сурвалж: Крипто доогтэр