Манай сайт криптовалютын эргэн тойронд ямар үйл явдал хэрхэн өрнөж буйг тоймлон хүргэж байгаа. “Дэлхийн хамгийн том зочид буудлын үйлчилгээ үзүүлдэг компани өөрийн гэсэн нэг ч байргүй. Тэр нь airbnb.com гэдэг вэб сайт. Хүмүүс гэрээ түрээсэлдэг үйлчилгээ дэлхийд моодонд орчихсон.Дэлхийн хамгийн том таксины компани нэг ч машингүй.Тэр нь UBER. Дэлхийн хамгийн том худалдааны компани нэг ч бараагүй. Тэр нь Alibaba. Дэлхийн хамгийн том банк нэг ч мөнгөгүй. Тэр нь Bitkoin” гэж криповалютын ертөнцийн тоглогчдын нэг Б.Гантиг ярилаа.

Дэлхийгээс доллар олдог бүтээгдэхүүн маань нүүрс, зэс, алт, ноос ноолуур гэсхийгээд дуусдаг бол цахим мөнгөний орчноос доллар түүх боломж бидэнд байна. Бүр тодруулаад хэлбэл уул уурхайгаас хамаарсан эдийн засагтай манайх шиг улсад Америк, Японы зиндаанд хөгжих ганц боломж бол криптовалют.

Хоёр дахь нийтлэлдээ ванкойн биткойноос юугаараа ялгаатайг болон биткойны давуу талуудаас онцолж байна.

 

      Ванкойн биткойноос тэс өөр

“Амазон” ирэх сараас биткойноор худалдаа хийж эхэлнэ. Харин ванкойноор “Амазон”-оос хэзээ ч юу ч авах боломжгүй. Ванкойны биткойноос ялгарах гол онцлог нь энэ. Цахим валютын зах дээр тоглодог хүмүүс ванкойныг “Хүмүүсийг хуурч буй сүлжээ бизнес” хэмээн тодотгож байна. Ванкойнтой дэлхий даяар тэмцээд эхэлчихэж. Германы иргэдээс энэ сүлжээ 300 сая евро аваад сураггүй болсон, одоо хүртэл 10 сая евротой дансыг нь хөлдөөчихөөд байгаа, Энэтхэгийн цагдаа нар ванкойны сургалтад очиж мэдээллийг нь сонсч суунгаа баривчилгаа явуулдаг, Баруун Европ, Итали, Скандинавын орнуудад хууль ёсны арга хэмжээ авах оролдлогууд хийгдэж эхэлсэн гэх мэт мэдээллүүд хөвөрч байна. Урд хөрш ч гэсэн ванкойнтой эрчимтэй тэмцэж буй улсын нэг.

Ванкойн компанитай, тодорхой хугацааны ашиг ярьж амладаг бол биткойн ямар ч компанигүй, богино хугацааны ашиг амладаггүй гэсэн том ялгаа бий. Өнөөдөр ванкойныг 100 мянган төгрөгөөр авсан бол буцааж зарж болохгүй. Харин биткойн, эфирум авбал хүссэн үедээ зарах боломжтой. Компанийн хувьцаа гээд ойлгочихож болно.

Ванкойныг эхлүүлсэн улс нь Болгар. Шунал дээр тоглосон цахим мөнгө үүгээр зогсохгүй. Платинкойн гэж бас бий. Мөн л Монголд аль хэдийнэ ороод ирж.

        38 сая ам.долларын пицца

Биткойны ханш 5000 ам.доллар давж цойлсон үе бий. Бүр багаар үнэлэгдсэн цаг ч байгаа. Биткойны хамгийн анхны гүйлгээ 2010 онд болжээ. 10 мянган ширхэг биткойноор нэг пицца авч байж. Өнөөдрийн ханшаар бол нэг пиццаг 38 сая ам.доллараар авсан гэсэн үг. Биткойны ханш одоо л бодит хөрсөн дээрээ бууж буй учраас Монголд орж ирэхэд асуудалгүй гэж цахим мөнгөний зах зээлд оролцогчид онцолж байна. Ирэх сарын нэгнээс биткойн худалдаж авах боломж цахим ертөнцөд нээгдэнэ. Тодруулж хэлбэл www.trade.mn сайтаас дансаараа биткойн худалдаж авах боломжтой. Тухайн өдрийн ханшаар нь арилжаа хийгээд явах боломж нээгдэнэ гэсэн үг. Яг одоохондоо жинхэнэ үнэдээ хүрээгүй учраас биткойны үнэ өсч байгаа гэх тайлбарыг зах зээлд оролцогчид хэлж байна. 

 Мөнгө шилжүүлэхэд банкнаас 90 хувиар хямд төлбөр төлнө

Мөнгө шилжүүлгийн зардал биткоины ертөнцөд маш хямдаар үнэлэгддэг. Арилжааны банкаар үйлчлүүлэхээс дор хаяж 90 хувиар хямд гэсэн тооцоо дуулддаг. Иргэд Монгол дотроо шилжүүлбэл арай хямд, Америк руу бол илүү үнэ төлж мөнгө шилжүүлдэг бол цахим валютын ертөнцөд хаашаа л мөнгө шилжүүлнэ төлбөр нь адил гэсэн дүрэм үйлчилдэг. 

Үргэлжлэл бий.