Биткойны үнийн өндөр хэлбэлзэл ойрын ирээдүйд үргэлжлэх бөгөөд уг зоосны үнэ нь ойрын арван жилд $ 28,000-$1,000,0000 долларын хооронд байх болно гэжээ. Энэ таамаглалыг  Кракен bitcoin биржийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Жесси Пауэлл  Bloomberg-т өгсөн ярилцлагадаа дурдав.

Пауэлл крипто зах зээлд институцийн хөрөнгө оруулагчид ирсэн ч анхны криптовалютын үнийн хэлбэлзэл буурахгүй гэж үзэж байна. Тиймээс ч тэрээр bitcoin-ийг "сул, доройчуудад  зориулагдаагүй" гэж үздэг бөгөөд хэрэв хүсвэл тэднийг өдрийн арилжаа хийхийн оронд "hold  " стратеги руу орох нь дээр гэж зөвлөж байна.

Пауэлл капиталжуулалтын хэмжээгээр хоёрдугаарт бичигддэг криптовалют болох Ethereum (ETH) нэг жилийн хугацаанд Bitcoin-ээс ч илүү өссөнийг тэмдэглэлээ. Түүний бодлоор үүнд DeFi-ийн тэсрэлттэй хөгжил чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

“Энэ бол протокол шинэчлэх томоохон үйл явцын үр дүн болсон асар том амжилтын түүх юм. Би Ethereum-ийг Bitcoin шиг маш их ирээдүйтэй гэж бодож байна. Криптовалютын салбарт нэвтрэхийг хүсэж байгаа хүмүүст анхаарах ёстой бас нэгэн хөрөнгө бол Ethereum гэж би бодож байна "гэж Кракены тэргүүн хэлэв.

Тэрээр санхүүгийн зохицуулагч байгууллагууд  яаралтайгаар  "крипто зах зээлийг хавчин хяхах " эрсдэл байхгүй гэдэгт тэрээр итгэлтэй байна. Учир нь зохицуулагчид криптовалютыг дарахыг оролдохын хор уршгийг улам ихээр ойлгож байна гэжээ.