Тэрбумтан Билл Гейтс ус зайлуулах болон бохирын шугамд холбогдох шаардлагагүй өндөр технологийн суултуур бүтээснээ танилцуулжээ.

Хүний ялгадсыг химийн урвалаар бордоо болон цэвэр ус болгон хувиргах ариун цэврийн шинэ төхөөрөмжийн таницуулгыг тэрбээр Бээжин хотод болсон жорлонгийн шинэчлэлийн талаархи олон улсын үзэсгэлэнгийн үеэр хийжээ. Уг загварыг боловсруулах болон судалгааны ажлыг хийхэд 7 жилийг зарцуулсан бөгөөд нийт 200 сая ам.долларыг зарцуулсан байна.

"Ялгадсыг дахин боловсруулах шинэ арга нь нярай хүүхдийн эндэгдэлтэй холбоотой нөхцөл байдлыг сайжруулж, аюулт өвчинтэй тэмцэх зардлыг ихээхэн хэмжээгээр бууруулна" гэж тэрбээр хэлсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, АиФ