Алдартнуудын сэтгэл хөдлөм зургууд, далайн эрэг дээрх төгс бие бялдар нь интернетээр хаа сайгүй дэлгэгдсэн байдаг. Заримдаа тэдний энэ төгс байдал нь бухимдал бас атаархал төрүүлэх тал бий. Гэхдээ санаа зоволтгүй. 

Холливудын алдартнууд тэр бүр төрөлхийн төгс бие галбир, хараа булаам хөөрхөн төрхтэй байдаггүй. Бидний шүтдэг зарим жүжигчин, дуучид нэгэн цагт Холливудын гоо сайхны стандартаас тэс өөр харагдаж байсныг нотлох дараах зургуудыг дэлгэж байна. 

Эдгээр зургуудаас хөдөлмөр, хичээл зүтгэл хүнийг бий болгодог гэдэгтэй санал нийлэх буй за.


1. Адель

Тэрээр жингээ хасаж буй тухайгаа огт хуваалцдаггүй байсан ч дуучин Адель 2008 оноос хойш илүүдэл жингээ хаясныг анзаарахгүй байхын аргагүй. Дуучин бүсгүй үүнийг өөрийн аз жаргалын төлөө хийснээс бус гоо сайхны стандартыг дагаж мөрдөхийн тулд хийгээгүй хэмээн мэдэгджээ. Адель хоолны дэглэмээс элсэн чихрээ бүрэн хассан аж.


2. Мама Жун

Телевизийн реалити шоуны од Жун Шаннон, сүүлийн хэдэн жилийн дотор 300 фунт (136кг) хасч чаджээ. Тэрээр 2015 онд ходоодоо тайруулах мэс засал хийлгэсэн цагаас эхлэн зөв хооллолт, дасгал хөдөлгөөнийг зуршил болгосон байна.


3. Ребел Уилсон

Ребел Вилсон жингээ хасах аянаа 2016 онд эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш 33 фунт (15кг) хасчээ. Жүжигчин хэлэхдээ жингээ хассан түүний нууц нь илүү их дасгал хөдөлгөөн хийсэн гэжээ.


4. Келли Осборн

Келли Осборн 2009 онд “Ододтой бүжиглэе” шоунд оролцсоноос хойш 70 орчим фунт (31кг) хасчээ. Келлигийн шоуны хамтрагч нь түүнийг эрүүл хооллолт, сургалтын дэглэмтэй танилцуулсан байна.


5. Жордин Спаркс

“Америкийн шүтээн шоу”-ны оролцогч Жордин Спаркс нь 2012 онд 50 фунт(22кг) жин хассан байна. Тэр эрүүл байхыг хүсч байсан тул илчлэгээ тооцож,  өдөр бүр алхаж, хувийн дасгалжуулагчтай хичээллэж эхэлсэн аж.


6. Зак Галифианакис

“Шарталт” киноны од болох Зак Галифианакис нь саяхан их хэмжээний жин хассан бөгөөд огт өөр хүн шиг харагдаж байгааг харж буй бизээ.  Жүжигчний хувьд хоолны дэглэм, архи согтууруулах ундаанаас татгалзсан нь хамгийн их үр дүнгээ өгсөн аж.


7. Клоуй Кардашян


Эгч дүүстэйгээ харьцуулахад Клоуй өөрийн бие галбирт үргэлж таагүй ханддаг байсан бөгөөд гэр бүл дотроо хамгийн булцгарт тооцогддог байжээ. Тэрээр олны шуугиан дагуулсан салалтынхаа ачаар 40 фунт(18кг) хассаны дараагаас эхлэн “Revenge body” нэртэй турах шоугаа эхлүүлсэн байна.


8. Жон Гудмен 

Жон Гудмен 400 фунт (181кг) жинтэй байхдаа жингээ өөрийн эрх мэдэлдээ оруулах цаг нь болсон гэдгийг ойлгосон байна. 2015 оноос хойш жүжигчин 100 гаруй фунт(45кг) жин хасчээ. Тэрээр идэж буй бүх зүйл болон хичнээн их хэмжээгээр идэж буйгаа хянаж эхэлжээ.


9. Женнифер Хадсон

Женнифер Хадсон 2010 оноос хойш бараг 80 фунт (36кг) хасчээ. Түүнд цаг зав хомс тул дасгал хөдөлгөөн хийх боломж гардаггүй. Үүний оронд Женнифер юу идэж байгаагаа сайтар ажиглаж, хатуу хоолны дэглэм баримталдаг.


10. Кристина Агилера

Кристина Агилера 2013 онд 50 фунт хасчээ. Тэрээр “The Voice” шоунаас завсарлага авч, хоолны дэглэм, хөдөлгөөний дэглэмдээ эргэн оржээ. Эртний азийн практик болох Рейки нь түүний бие махбод болон оюун санааны хувьд төлөвшихөд үнэхээр тусалсан гэж Кристина үздэг байна.

Бонус : 50 Cent

Супер тамирчин, реппер “50 cent” нь киноны дүрд орохын тулд булчингийн бүх массыг алдсан байна. Тэрээр “All the things fall apart” кинонд хорт хавдрын өвчнөөр шаналж буй хөлбөмбөгчний дүрийг бүтээсэн юм.



Эх сурвалж: https://brightside.me