Арван жилийн өмнө гучин долоон насныхаа төрсөн өдөр. 

Тэр өдөр би энэ хугацаанд олон бүсгүйчүүдтэй үерхэж, нөхөрлөж, хөнгөн харилцаатай байж ирсэнээ ойлгон өөрийн цор ганц түүнийгээ олох цаг болж гэдгийг ойлгосон.

Ингээд цор ганц түүнийгээ хайж эхэлсэн. Эргэн тойрондоо, хаа сайгүй, түүний хөл хүрэх бүхий л газар хайсан. Түүний эргэн тойронд эмэгтэйчүүд байсан хэдий ч харахыг хүссэн зүйлсийг тэдгээр бүсгүйчүүдээс олж харж чадаагүй юм. Удалгүй шантарч, хайхаа болих үед цор ганц түүнтэйгээ учирчээ. Бүсгүй төгс байсан. Тэрээр өмнө нь ийм бүсгүйг огт хараагүй. Залуу түүнд ямар гайхалтай эрдэнэ оногдсон юм бэ хэмээн баярлаж «Миний хайлт дууслаа» гэж бүсгүйд хэлжээ. «Чи бол цор ганц, би чамтай учирсандаа баяртай байна» гэжээ.

Хамтын амьдрал өдрөөр хэмжигдэж байсан бол сар, жилээр хэмжигдэж эхлэх үед залуу түүнийг төгс биш гэдгийг ойлгож эхэлсэн. Бүсгүй залуутай ярилцах дургүй... Тэр үед залуу эргэлзэж эхэлсэн. Өөртөө болон тэдэнтэй хамаатай бүх зүйлд эргэлзэж эхэлсэн.

Харин эргэлзээг батлахын тулд тэрээр түүний бүх дутагдлыг хайж эхэлсэн. Гэрт арчигдаагүй тоос, хаягдаагүй хог гээд л бүх зүйлд өө хайсан. Залуу бүсгүйг үдэшлэгт авч явахаа больж, бүсгүйг цахим сүлжээнд хэнтэй юу бичиж байгааг хянаж эхэлсэн. Залуу түүний хэлж буй үг, үйлдэл бүхнээс өө хайж, түүнд буруу өгч эхэлсэн.

Түүний шалгуурууд бүсгүйг гайхшрал төрүүлж, тэрээр юу ч ойлгохгүй байсан учир шалгуурт улам л бүдэрсээр. Ингэх тусам залуу түүнийг төгс сонголт биш байсан гэж хүлээн зөвшөөрч эхэлсэн. Түүний бодлоор өмнө нь үерхэж байсан бүсгүйчүүд түүнээс илүү туршлагатай, өөртөө итгэлтэй байсан хэмээн бодож эхэлсэн.

Одоо яах вэ? Өмнө нь төгс гэж бодож байсан хэдий ч одоо маш олон дутагдалтай бүсгүйтэй харилцаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй юу? Хэрэв үгүй бол яах вэ? Өмнөх шигээ богино хугацааны харилцаа руу шилжих үү?

Харин энэ асуултад хариу хайж байх үедээ залуу манай «Аз жаргалыг эргүүлэх нь» сургалтад бүртгүүлсэн байсан.

Биднийг үргэлж гэрэл гэгээтэй зүйл рүү татаж байдаг. Анхандаа бид тэрхүү тод гэрлийг харж, ямар гайхалтай гэдгийг бишрэн суудаг. Харин хугацаа өнгөрөх тусам бид тэр тод зүйлд дасаж, тэр тод гэрлийг сүүдэр дагаж буйг анзаардаг.

Тэрхүү сүүдрийг харах үед бидэнд хоёр сонголт бий.

Нэгдүгээрт, өөрсдийн гэрлээр түүнийг гэрэлтүүлэх, 

Хоёрдугаарт, тэрхүү сүүдрээс зугтааж, сүүдэргүй гэрэл гэгээг хайх юм.

Хэрэв сүүдрээс зугтах юм бол бид түүнтэй хамт үүссэн гэрэл гэгээгээс зугтах хэрэг гарах юм. Харин хэзээ нэгэн өдөр бид өөрсдийн гэрлийг харах үед сонин зүйлийг анзаарах болно. Юу вэ гэж үү? Бидний гэрлийг ч гэсэн сүүдэр дагадаг гэдгийг олж харна. Бидний зугтаж байсан сүүдрээс илүү бараан, илүү том.

Харин сүүдрээс зугталгүй сүүдэрт илүү ойртох юм бол бид гайхалтай зүйлийн гэрч болох юм. Бид өөрсдийн сэтгэлийн гэгээг тэр хүний сүүдэр лүү урсгаж, харин сүүдрийг бий болгосон гэрэл бидний сэтгэл рүү уусах юм. Удалгүй бага багаар энэхүү хоёр сүүдэр бие биендээ уусаж, алга болж эхэлнэ. Мэдээж сүүдэр бүтэн алга болохгүй. Гэсэн хэдий ч өмнө нь байгаагүй мэт мэдэгдэхгүй байх болно.

Тиймээс өдрөөс өдөрт бие биенийхээ гайхалтай зүйлсийг олж харан илүү сайхан амьдрах болно.


Өмнөх нийтлэл: 

Амьдралын утга учир юунд байна вэ? (Түүх 1)

Бидний түүх бидний зогсонги байдалд байлгах үе (Түүх 2)

Шилэн аягны жин (Түүх 3)

Ганцхан балга (Түүх 4)

Өөрийгөө ганцаардмал, хаягдсан мэт мэдрэх үед хаашаа явах вэ? (Түүх 5)

Үргэлжлэл бий ...