Монгол Улсад хоёр хоногийн өмнө шинэ төрлийн коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн билээ. 

Энэхүү мэдээллийн дараа БНХАУ-ын англи хэл дээр мэдээ, мэдээлээ гаргадаг, төрийн өмчийн суваг China Global Television Network-ийн гадаад мэдээний продюссер Шен Шивэй ийнхүү бичжээ. 

Тэрбээр твиттер хуудастаа,

"Монгол Улсад #COVID19 халдварын анхны тохиолдол Францын иргэнээс илэрчээ. Энэ талаарх мэдээллийн Хятадын нийгмийн сүлжээнд 72 сая хүн үзэж анхаарчээ. Бидэнд 30  мянган хонь бэлэглэсэнд баярлалаа. Одоо бид та нарт амны хаалт, оношлуур, эрүүл мэндийн тусламж үзүүлэх цаг нь болсон. Хүчтэй байгаарай" хэмээн жиргэжээ.