Жаргалтай эхнэр, жаргалтай амьдрал!

“Нэг жилийн өмнө би насан туршдаа чиний хамгийн сайн найз байхаар амлалт өгсөн. Би хэзээ ч чамайг өнөөдрийнх шиг их хайрлаж байсангүй… чи минь байгаа болохоор өдөр ирэх тусам амьдрал үзэсгэлэнтэй болдог, миний сэтгэл зүрх ганцхан чинийх. Хамтдаа суралцаж, хамт өтлөхийн төлөө…” хэмээн инстаграм хуудсаараа дамжуулан нөхөртөө сэтгэлээ нээсэн юм. 

Өнгөрсөн долоо хоногт Жастин Бибер романтик аялалд явсан. Энэ үеэрээ “Ийм л мөчүүдийн төлөө би амьдардаг. Чамтайгаа хоёулхнаа байхад оюун санаа шинэчлэгдэх шиг л болдог юм. Чи надад хэт гоёдох ч гэсэн надад бол зүгээр ээ! Чи минийх, би чинийх.” гэж хоёр биенийхээ хайр татам зурагтай хамт нийтэлсэн билээ. 

                                Justin Bieber, Hailey Baldwin Bieber  

Хайрын шувуухайнууд өнгөрсөн Арваннэгдүгээр сард Нью Йорк хотод гэрлэлтээ бүртгүүлсэн. Тэд үүнээс хоёр сарын өмнө сүй тавьсан бөгөөд нэг жил өнгөрсөн ч хурим хийх төлөвлөгөөгүй байгааг эх сурвалж E! News-д мэдэгдсэн аж. Тодруулбал, “Тэд олон санаа дэвшүүлсэн ч шийдэлд хүрээгүй байгаа. Саяхан шинэ байшин авч хамт амьдарч эхэлсэн. Сүр дуулиантай хурим төлөвлөж шинэ хосын амьдралдаа дарамт үүсгэх бодолгүй байгаа” гэсэн ажээ. 

Хурим хийх ч бай, үгүй ч бай хос хоёр амьдралдаа анх удаа жаргалын дээдийг олсон нь тодорхой байгаа юм.